КонтентДижиталМиний контент
  • Бидний тухай
  • Холбоо барих
  • Түгээмэл асуулт
  • Контентууд
  • Нийтлэл
© 2026 Онлайн худалдааг хөгжүүлэгчZochil платформ.

Facebook boost амжилттай хийх

2025

·

1 бүлэг

·

Энэхүү хичээлээр та Facebook-ийн сурталчилгааг хэрхэн зөв тохируулж, олон хүнд хүрч, борлуулалтаа өсгөхийг сурах болно. Facebook boost-ийг хэрхэн ашиглах, зорилтот бүлэгтээ хэрхэн хүрэх, төсөв, зорилтыг тохируулах талаар дэлгэрэнгүй зааварчилгаа өгнө.

60,000₮

29,900₮

Энэхүү хичээлээр та Facebook-ийн сурталчилгааг хэрхэн зөв тохируулж, олон хүнд хүрч, борлуулалтаа өсгөхийг сурах болно. Facebook boost-ийг хэрхэн ашиглах, зорилтот бүлэгтээ хэрхэн хүрэх, төсөв, зорилтыг тохируулах талаар дэлгэрэнгүй зааварчилгаа өгнө.


🎯 Ad Set дээр Audience тохируулах — Хэнд сурталчилгаагаа хүргэх вэ?

Facebook boost хийхэд зөв үзэгчдийг (Audience) сонгох нь хамгийн чухал алхам. Хэрвээ та зөв хүмүүс рүү сурталчилгаагаа чиглүүлж чадвал бага зардлаар олон хүнд хүрэх боломжтой!


👶 Эхлээд ойлгох зүйл:

Facebook сурталчилгаа нь “Хэнд” гэсэн асуултад маш нарийн хариу өгөх боломжтой. Та дараах 3 төрлийн аудиторыг ашиглаж болно:


1️⃣ Custom Audience (Таны өмнөх харилцагчид)

Энэ бол таны Facebook пэйжтэй харьцсан, вебсайтаар зочилсон, пост дээр хариу үйлдэл үзүүлсэн хүмүүс юм.


Жишээ нь: Сүүлийн 30 хоногт таны Instagram-д сэтгэгдэл бичсэн хүмүүст зориулсан сурталчилгаа.


✅ Давуу тал: Таныг мэддэг, танай бүтээгдэхүүнд сонирхолтой хүмүүс учир хөрвөлт өндөр.


2️⃣ Lookalike Audience (Таны хамгийн сайн хэрэглэгчдтэй төстэй хүмүүс)

Facebook таны Custom Audience-ийг хараад тэдэнтэй төстэй хэрэглэгчдийг хайж олдог.


Жишээ нь: Танай пэйжээс бараа захиалж байсан 100 хүнтэй төстэй 100,000 шинэ хэрэглэгч рүү сурталчилгаа чиглүүлэх.


✅ Давуу тал: Шинэ, гэхдээ маш боломжит хэрэглэгчдэд хүрэх.


3️⃣ Detailed Targeting (Нас, хүйс, сонирхол гэх мэт нарийвчилсан тохиргоо)

Та хэнд хүргэхээ нарийн сонгох боломжтой:


Нас: 18–35 нас


Бүс нутаг: Улаанбаатар


Сонирхол: Хүүхдийн хувцас, гоо сайхан, аялал


✅ Давуу тал: Бараа, үйлчилгээнийхээ үндсэн хэрэглэгчдэд яг тохируулж хүргэх.


💡 Жишээ тохиргоо:

25–40 насны эмэгтэйчүүд, Улаанбаатарт амьдардаг, онлайн шоппинг, гэр ахуйн бараанд сонирхолтой. Өмнө нь танай Instagram-д лайк дарж байсан хүмүүстэй төстэй хүмүүс рүү хүргэх Lookalike audience ашиглах.

Бүлэг 1

Facebook boost амжилттай хийх

Энэ бүлэгт та Facebook-ийн сурталчилгааг хэрхэн зөв тохируулж, олон хүнд хүрч, борлуулалтаа өсгөхийг сурах болно. Facebook boost-ийг хэрхэн ашиглах, зорилтот бүлэгтээ хэрхэн хүрэх, төсөв, зорилтыг тохируулах талаар дэлгэрэнгүй зааварчилгаа өгнө.

  1. Сэдэв 1: Ad account хэрхэн үүсгэх вэ?3:51

    Facebook сурталчилгааны account үүсгэх, хэрхэн бүртгүүлэх, анхны тохиргоог хийх заавар.

  2. Сэдэв 1a. Ad account хэрхэн үүсгэх вэ?2:08

    Ad account үүсгэхдээ яг үүнийг дагаж хийгээрэй

  3. Сэдэв 2: Campaign - Ad Set - Ads2:04

    Facebook сурталчилгааны бүтэц гэж юу вэ? Campaign, Ad Set, Ads гэсэн гурван хэсгийг ойлгож, хэрхэн ашиглахыг сурах.

  4. Сэдэв 3: Campaign дээр Бүүстийн зорилт тохируулах6:31

    Сурталчилгаа явуулах зорилгоо тодорхойлох, юу хүрэхийг хүсч байгаагаа тохируулах заавар.

  5. Сэдэв 4: Ad Set дээр Conversion тохируулах3:28

    Хэрэглэгчийг тодорхой үйлдэл хийхэд хэрхэн урих, ямар зорилт тавих талаар.

  6. Сэдэв 5: Ad Set дээр Төсөв тохируулах4:06

    Сурталчилгаандаа хэдэн төгрөг зарцуулахыг шийдэж, төсвийг тохируулах.

  7. Нэмэлт хичээл. Төсөв тохируулахдаа анхаарах зүйл.8:00

    Суралцагчид маань түгээмэл асуудаг асуултанд тайлбарласан хичээл. Төсвөө хэрхэн зөв зарцуулахаа мэдэхгүй байвал заавал үзээрэй.

  8. Сэдэв 6: Ad Set дээр Audience тохируулах17:17

    Сурталчилгааг хэнд, хэрхэн хүргэхийг тохируулах, өөрийн зорилтот бүлэгтэй болох.

  9. Сэдэв 7: Ads үүсгэх3:39

    Сурталчилгаа хэрхэн үүсгэх, пост, контентоо хэрхэн сонгох, текст хэрхэн бичих талаар заавар.

  10. Сэдэв 8: Үр дүн, төлөвөө хянах2:07

    Сурталчилгааны үр дүнг хэрхэн шалгах, ямар тоонуудыг харж, үүсгэсэн сурталчилгаа хэр сайн ажиллаж байгаа эсэхийг тодорхойлох.

  11. Шинэ хичээл: Сэдэв 9. Facebook live хэрхэн бүүстлэх вэ?4:34

    Шинэ хичээл: Сэдэв 9. Facebook live хэрхэн бүүстлэх вэ?

  12. Сэдэв 10. Ads manager апп ашиглан УТСААРАА бүүст хийх заавар14:18

    Сэдэв 10. Ads manager апп ашиглан УТСААРАА бүүст хийх заавар

  13. Сэдэв 10.B. Бүүстийн апп дээрээ картаа холбох0:52

    Бүүстийн апп дээрээ картаа холбох заавар хичээл